Тохижилт, үйлчилгээний ажилчид уртасгасан цагаар ажиллаж байна

Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан эхэлснээс хойш иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах болон нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх ажлыг нийслэлийн холбогдох газрын албан хаагчид гүйцэтгэж байна. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний албаны дарга Г.Дөлгөөнмөрөн “Хүмүүс олон, хөл хөдөлгөөн их учир төв талбайн хогийг цэвэрлэх 18 хүнтэй бригад хоёр ээлжээр 06:00-22:00 цагийн хооронд ажиллаж байгаа. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан хог хаягдал их байна. Мөн халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн цас цэвэрлэх ажилд бага зэргийн хүндрэл учирсан. Гэхдээ бид шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна. Талбай дахь нийтийн бие засах газар өчигдрөөс эхлээд 24 цагаар ажиллаж, үйлчлэгч, холбогдох ажилчид нь хоёр … Continue reading Тохижилт, үйлчилгээний ажилчид уртасгасан цагаар ажиллаж байна